Wanna be a succesful talented man


High School аа төгсчөөд би ямар мэргэжилээр сурах вэ гэж их бодож байна . Хамгийн эхлээд нисгэгч болъё гэж бодож байлаа . Олон орон олон газруудаар нисч байдаг гоё мэргэжил , мөнгө ч сайн олдог гэсэн . Тэгсэн чинь миний хувьд арай л тохиромжгүй юмаа . Эрүүл мэнд энээ тэрээгээс эхлээл нилээн асуудалтай .

Тэгээд дараа нь фото зурагчин гэж болъё гэж бодлоо . Нэг хэсэг фото зурагны амтанд хүчтэй орсон . Даанч заагаад зөвлөөд өгөх хүн байхгү нэг тэгэсхийж байгаад больсон . Надаа авъяас байхгүй гэдгийг мэдсэн л дээ .

Тэрний дараа нь нэг өдөр зураг зурч байгаад зурганд гайгү авъяастайм болуу гэж бодоод зураач болдог ч юм билүү гээд ээжтэй ярилцсан чинь зураач ч дээ ирээдүйгүй л байх , цалин мөнгө , архи дарс гээл урлагийн амьдрал хэцүү гэж байхаар нь тийм ч юмуу гээд больсон ...

Дараа нь бас Kings of Convenience хамтлагийг сонсож үзээд , гайхалтай хөгжимийг нь сонсож үзээд , өөрөө гитар дарж үзээд болж байхаар нь дуучин болдог ч юм билү гэж бодсон бас л ээж дэмий гэсээн .. би өөрөө ч тэгж бодсон. Тэгээд л нэг хэсэгтээ мэргэжил энээ тэрээг бодох завгүй хичээл хийж , блогдож байгаад өнгөрсөн. Тэгээд хичээл жигдэрч арай гэж нэг зав гараад өөрийнхө дуртай Photoshop програм дээрээ гоё зүйл урлий гэж бодоод , нэг бүтээл хийсийн . Тэгээд тэрийгээ хийчээд харсан чинь хэр баргийн хүн хийчхээргүй advanced түвшний бүтээл хийсэн байсын . Тэгээл тэрийгээ харж бас нэг иймэрхүү Design эдр хийдэг хүн болдог ч юм билүү гээл бодоол .. Япон яваад computer дээрээ ажиллахгүй 3 жил болох болхоор чаддаг юмнуудаа мартаад , бусад техникүүдийг сурж авхаасаа хоцроод нэг тиймэрхүү юм болох байх гэж бодоод больчихсон .

Youtube , Vimeo гээл сайтуудаар хэсч явахад Short Film-үүд маш гоё санагддаг . Бас тэгээд гоё tv commercial-ууд аягү гоё санагддаг . Өөрөө ч бас нэг Short film хийх гэж үзсэн чинь хүмүүст их таалагдаж байх шиг болхоор нь Film Director гэж нэг айхтар мэргэжилтэй болдог ч юм билү . Монголд угаасаа хөгжиж байгаа юм чинь гэж бодлоо . хэхэх

Би ер нь мэргэжил сонговол уран бүтээлч л болох гээд байгаан . Миний уран бүтээлийг хүмүүс үзээд хүмүүс нэгийг бодож , бас юмсийг ойлгож байдаг тийм хүн болмоор байгаан . Заавал ч гү мөнгө гэхгүй өөрийнхөө дуртай өөртөө сэтгэл ханамжтай , өөрөө дуртай ажил хийхийг хүсээд байгаан . Тэгсэн чинь ээж аав өвөө гээд гэр бүлийнхэн маань жудочин болгоно , хуульч болгоно , эдийн засаг юу юу гэнүү аймар аймар юм ярхыма .

Би амьхандаа аягүү creative , бас мундаг урлагийн сэтгэлгээ шаарддаг мэргэжилтэй болохгээд байгаан . Архитэтктурч ч юмуу ...

Тэгээд яг миний өмнө нь бичсэн тэр мэргэжилүүдийг хэлхээр муухай хараад л шууд мөнгө , эд баялаг ярьж эхэлдэг . Би тийм сонин гаж , бусдаас өөр юм болуу гэж хааяа бодхын ... Эсвэл тэд ?

Яг юу хүсдэгээ би бүрэн гүйцэт илэрхийлж чадахгүйн байна . Надтай адилхан зүйл бодож байгаа хүн намайг ойлгох байх .

Ер нь бол би олон ах эгч нартай ярьж байсан л дөө . Тэд нар ихэнхидээ ээжийн сонгосон , аавын сонгосон мэргэжилийг заавал дагах албагүйшдээ . Өөрийнхөө дуртай зүйлийг хий гэдэг . Тэхдээ манай ээж аавч тэгэж их миний мэргэжилийг өмнөөс минь сонгоогүйл дээ . Өөрөө л сонго гэсэн . Гэхдээ яг сонгох үед юу болхыг хэн мэдхэв . хэхэх ..

Хүмүүс намайг хүндэлдэг , бас би өөртөө сэтгэл хангалуун . Аймар гоё сэтгэлгээтэй , мундаг амжилтанд хүрсэн залуу болмоор байна . Зарим хүүхдүүд сто нээрээ улс орноо хөгжүүлсэн аймар хүн болно , ийм ч компань тийм ч компань гээд ярьдаг . Би бол хүн болгон өөрийгөө , өөрийнхөө гэр бүлийг аятайхан аваад явчуул улс тэртээ тэргүй хөгжинө гэж боддог .

Зааза бүр хэтэрхий хазайгаад явчжийна .. хэхэх Утгагүй бичсэн байж магадгүй шүү . Би угаасаа аягү муу бичдийн хэхэх . БАКА ! PEACE !

10 Сэтгэгдэл

  1. хэхэ.. их гоё сонголт байна.. Тэхдээ. иймэрхүү бүтээлч мэргэжлүүд... сайн бодохгүй бол..

    Жишээ нь PC дээр ажилладаг designer, animator этр бол. олон жил ажиллахад.. биед муу байх...

    Архитекторын ажлын байр Монголд хангалттай болов уу? гээд л... сайн бодохгүй бол..

    Тэхдээ.. одооноос бодоод эхэлцийм чинь.. 3 жил бодход.. нэг шийдэлд хүрж л таараа. амжилт хүсье..

  2. Anonymous
    хэлэхдээ:

    Chamd zuwluhud chinii yag odoo huseed muruuduud bgaa mergejil chin l chamd az jargal awchirch chadah yum shigee~~ bi bagadaa yag cham shig yum yumand l joohon awiyastai bsan uran zurag, duu hugjim, sport, math, hel geed l gehdee yawj nom ih unshih heregtei mergejiltei bolsondoo(suugaad neg nom shagaij sudaldag)..haaya unen kafegui sanagddag yumaa yumiig yag hiij buteedeg(nudend haragdaj gart barigddag) mergejil uneher goe.Er n urlagiin medremj hujuulsen mergejil songowol ih zugeer gej boddog.Bi odoo hurtel awiyasaa buren duuren neej hugjuulj chadaaguide jaahan haramsdag> chinii odoonoos ingej uuriinhuu mergejiliin talaar bodoj byasalgaj yawaa chin mash sain zuil bn taalagdaj bn. Mergejil gdg amidraliin hania songohtoil adilhan zuil yamar ch bsn zuw songolt hiigeerei chamd amjilt husii~~

  3. Сонголт хийх хэцүү шүү, бодож бодож хамгийн т1 сонголтыг хийх үе ч байдын. Эхлээд нисгэгч, зохиолч нтр болы гэж бодож байсанаа чиний ертөнцийг харах үзэл чинь өөрчлөгдөж ирнэ. Бусдаас илүү гэдэгээ мэдэрч сайхан амьдрахыг хүсэхгүй хүн байдаггүй тэгээд л сонголтоо хийхгүй явсаар түүнд хүрэх хамгийн амархан нь эдийн засагч гэдэг дээр тогтдым да, утгагүй. Хэн нэгэн болы л гэж бодож байвал эртнээс л шийдсэн нь дээр дэ. Чиний л шийдвэр чухал

  4. Итгэл хариу хэлэхдээ:

    @Золоо аанха угаасаа бодох хугацаа ч их байна л даа ..

    @Anonymous ммха ойлголоо баярлалаа ...

    @Үлмэдэх аанха .. 3 н жилийн дараа ч би бүр шал өөр л болчих байхал даа .. хэлдгээр ертөнциг үзэх үзэл гээл ..

    Хүсэл мөрөөдлийг мөнгө хаах гэжүү.. утгагүй амьдрал .. Тэгвэл мөрөөдөөд ямар хэрэг байнаа ..

    Миний шийдвэр мэдээж чухал .. Бүх зүйл миний шийдвэрээс хамаарна .. тэгээл блог бичиж олон хүмүүсээс суралцы гэж бодсон юм

  5. Сар бүр л өөрчлигдөж байдаг бодол кэкэ.Өөрийн бодсоноо л дагвал яг санасандаа хүрэх байхдаа.GL

  6. Bi chamtai adilhan bodno haha. Ug ni zurag draj l bn darsaar l baih bolno haha. Tgd chi bas naag kino zohiol bich gesen :P Kino nairuulagch bolmoor baigaan aav eej ene tald deer bas sanal negtei bn lee ;)

  7. Film Director goyo songolt bna shd, mongold hogjij bgach iluu sain hun heregtei bga gej bodoj bna

  8. 10 jild bhdaa bi bas film director bolno gej boddog blaa... :)

  9. тийм уран бүтээлч болхын тулд эхлээд явж сайн юм үзэж судлааад л нүд тайлах л чухал бх да :) болох бх аа чадий шд кэкэ :D

  10. Итгэл хариу хэлэхдээ:

    @Batzaya - хэхэх тэгүүл би тань шиг л болхым бна даа .. хэхэх тийм бол гоё л бна . тань шиг болж бгаа бол .. Ингэхэд манай deifort ийн агаа мөн бээз ? :P

    @Муужгай - Төхх чадах байхаа .. баярлалаа

Leave a Reply

Сэтгэгдэлүүд

Inspirations

Daydream Lily holabosque Love all this spencerwilson Aso `s blog rebel stranger

Flickr