My future life depends on me


Зиа ойрд блогдоо нийтлэл бичихгүй байгаа билээ . Weekly Favs , Daily blog гээл олон сонирхолтой нийтлэлүүд бичиж эхэлж байсан , Одоо алийг нь ч бичих завгүй болж байна даа . Блогоо арай гэж нэг хүн мэддэг , хүн уншдаг болгосон чинь . Одоо ингээд япон явах гээд нилээн завгүй болчихлоо. Явхаасаа өмнө хийх юм зөндөө байна . Авч явах юмнуудынхаа жагсаалт гаргаж эмхэлнэ , бэлдэнэ . Худалдаж авах юмнуудаа бэлдэнэ . Очоод өгөх шалгалтандаа бэлдэнэ . Япон хэлээ маш хурдан хугацаанд сайжруулна . Сэтгэл санаагаа бэлдэнэ . Тэнд очоод ямар байхыг хэнч мэдэхгүй . Очоод надад олон асуудал ар араасаа гарч ирнэ . Хэлний асуудал , харьцаа , хичээл гээд л ... Бүгдэнд нь л тодорхой хэмжээнд өөрийгөө бэлдсэн байвал зүгээр байх ..

Одоо ингээд явчихаар юун блогдох , юун твиттэр л  болох байх . Тэхдээ үнэхээр завтай , үнэхээр цаг гарвал улиралдаа ганц 2 пост бичнээ . Тэнд ямар байдаг , хүмүүс нь яадаг ийдэг , би яасан , ямар асуудал тохиолдсон гээл . Сэтгэл санаа тавгүй үедээ бас пост бичиж , намайг уншдаг ах эгч нараас зөвөлгөө авах байх .

Тиймээс аймар том Excuse ! Өдөр тутмын бичдэг байсан , бичье гэж боджисан юмнуд одооноос бичигдэхгүй байх нь байна шүү . Би бараг өөртөө PC гээ асаахгүй гэсэн бодолтой байна . Коммэнт д хариулж бичих үгүй нь тодорхойгүй шүү . Бичихгүй бол битгий гомдоорой . хэхэх

Одоо л сайн хичээж тэндээ сайн сурахгүй бол миний амьдрал друн друн друн гээд доошоогоо уруудаж эхэлнэ . Хичнээн авъяас байгаад эрдэм номгүй байвал тэгээл " будаа

Угаасаа надад гэр бүлийнхэн , найз нөхөд , дүү нар гээл бүгд итгэж байгаа . Намайг сайн сурна , сайн хүн болоод ирнэ гэдэгт итгэж байгаа . Би өөртөө ч бас их итгэж байна . Блог уншдаг хүмүүс ч бас итгэж байгаа байх . Юуны тулд Итгэл билээ .. Хэхэх

Гадаад оронд очоод ямар асуудал , юу тохиолдож болох талаар туулаад өнгөрцөн ах эгч нар байвал надад туслаад коммэнт дээр бичээрэй . Тэр чинь надад том тус болох юм шүү ..

За за тэгээд ямарч байсан хэрвээ High School ээ сайн төгсч чадвал Их сургуульдаа орчихвол . Дуртай зүйлүүдээ хийж чадхаар болох байхаа .

Маргааш 2 хүүхэдтэй явхын өмнөх Short Film хийнэ . Тэр Short film-ээрээ хүмүүсд их танигдах байх гэж бодож байгаа . Тэгээд ч нэг том туршлага болж өгөх байх ..

Заза тэгээд миний блогийг уншдаг байсан хүмүүст "BIG SORRY" шүү . Үнэхээр завгүй болж байгаа ойлгоно байлгүй дээ . Явахад нэгхэн сар л дутуу байна . Нэг сар бол маш богино хугацаа . Яагаад ингэж тулгасан юм болоо гээл өөртөө уурлаад сууж байна ..

Тэгээд миний блогийг уншдаг байсан хүмүүст маш их баярлалаа . PEACE


" UPDATE " -> Өө японд очоод компьютер , PSP эдрээ хэрэглэж болох юм байна шд .. тэхээр тэнд очоод блог бичих боломжтой болжийнаа гэсэн үг .. ашгүй ашгүй .. явхаасаа өмнө бичихгүй байж байгаад тэнд очихоороо бичих боломжтой болхым шиг байна шд

6 Сэтгэгдэл

  1. Юуны түрүүн Итгэлдээ баяр хүргье.
    Тэгээд зөвлөж хэлэхэд аль болох нээх ачаа чирж явсны хэрэггүй юм байна лээ. Зайлшгүй хэрэгтэй номнуудаал авч яв. Тэртээ тэргүй очихоор чинь унших ном хийх юм мундахгүй их. За тэгээд амжилт хүсье^^

  2. Chamtai tsug short movie hiihee tsag toolon huleene haha.Nadad bas neleen turshlaga boloh baih

  3. Za, Itgeldee amjilt!!
    Uul ni blog-iig chini sayaxanaas sain unshaj exelsen chini... zavgui bolj baigaa yum bn shdee!! =(
    Gexdee mash ix GOOD LUCK!! Just wish you the best!! hope you achieve what you truly dream of!!

  4. За За тэгээд Японоос мундаг хүн болоод ирхийм биздээ яааая...Атаархмаар байна шүү..

  5. Итгэл хариу хэлэхдээ:

    @Lyss баярллаа
    ойлголоо .. хэрэгтэй хэрэггүй юмнуудаа сайн ялганаа

    @Ганчөдөр хэхэх .. балайм болсийшдээ хэдүүлэнгийх нь шорт филм .хэхэх

    @Азаа тнкс ... тэнд очоод блогоо бичих боломжтой болж байгаа болхоор байнга уншиж байгаарай

    @Цахилгаан хэхэх .. high school төгсөхөд мундаг хүн болох нь ч хаашайн ..

  6. za itgel ahaa bi uskhuu bna nuguu ta sanjiin u ta sain yavaad erdem nomtoi bolood irerei bi tand itgej bna shu

Leave a Reply

Сэтгэгдэлүүд

Inspirations

Daydream Lily holabosque Love all this spencerwilson Aso `s blog rebel stranger

Flickr